Сайхан vс эрчvvдийг татах хамгийн хvчтэй зэвсэг
Чухам vvнтэй холбоотой эмэгтэй хvн толгой нvцгэн явахыг таашаадаггvй, vсээ хумих, алчуур нөмрөг ороохыг албаддаг ёс ихэнх vндэстэн, угсаатны зан заншилд байдаг. Дундад Азид хөдөө тосгонд өнөөг хvртэл бvсгvйчvvд дөчин гэзэг гөрөн сvлждэг ёс байдаг бол тvвд эмэгтэйчvvд 108 гэзэг сvлжих жишээтэй. Орост эмэгтэйчvvд нас ахихаар vсээ хумиж алчуураар боодог ёс аль эртнээс улбаатай. Энэ ёс нь эмэгтэйн vсийг зөвхөн эр нөхөр нь харж, барьж болно гэсэн утгатай. Өнгөрсөн зууны сvvлд гашуудлын ёслолын vед бэлэвсэрсэн эхнэр гэзгээ огтлон нөхрийнхөө цээжин дээр тавьдаг зан vйл осетины ард тvмний дунд байжээ. Энэ нь эмэгтэй хvний гоо vзэсгэлэн нөхөртэй нь хамт оршуулагдлаа гэсэн vг. Дундад зууны европт эмэгтэй хvний vсийг “эрос бурхны хайрыг хvсэх” зэвсэгтэй зvйрлvvлсэн байдаг. Сэргэн мандлын vеийн германд эмэгтэйчvvд шvvх хурлын vеэр vсээрээ албан ёсоор андгай тавьдаг байв. Тэдэнд байгаа хамгийн эрхэм, намдин зvйл гэдэг утгаар. Христ бурханд өөрийгөө зориулахаар шийдсэн эмэгтэйчvvдийн vсийг хяргадаг байжээ. Ингэснээр эмэгтэй хvн эсрэг хvйстнийг татах чадвараа алдана гэж vздэг байжээ. Эртний нийгэмд vс хяргахыг хvний статус, нэр төрөө алдах, боолчлогдсоны шинж тэмдэг гэж vздэг байжээ. Дундад зууны европт эмэгтэй хvнийг цаазлагдахын өмнө vсийн хусдаг байсан бол орост “тайралт” гэдэг vг нь хараалын, бохир vгтэй утга адил байдаг байна. Vйлчилгээний, зарц бvсгvйчvvдийг шийтгэхдээ эзэн авхай vсийн тайрч хяргадаг байснаас ингэж vзэх болсон байна. Харин монголчууд эмэгтэй хvний урт сайхан гэдэг vсийг дуу хуур, шvлэг найргандаа амилуулж мөнхөлсөн золбоолог ард тvмэн.
Сэтгэгдэл:
hi
ih shan meduushtei zuil bn iim saihan zuil bichsend bayrlalaa dahiad zunduu ih goy yum bicheerei
Бичсэн:
цаг: 11:20, 2007-05-14 | Холбоос | |
| Сэтгэгдэл бичих
