Орчин vеийн анагаах ухаанд даралт ихтэй хvмvvсийг жимс ногоо ахиу хэрэглэхийг зөвлөдөг. Харин цай, какаоны талаар санал бодол өдийг хvртэл маргаантай хэвээр байгаа билээ.Германы Кельн хотын их сургуулийн доктор Дирк Тауберт хэсэг нөхдийн хамт цай, какао цусны даралтанд ямар vр нөлөө vзvvлдгийг судалж vзжээ. Судалгаанд 173 оролцогч хамруулж, хоёр долоо хоногийн турш төрөл бvрийн цай, какао уулгав. Судалгааны дvнгээр какао хэрэглэдэг хvмvvсийн цусны даралт илт буурсан байжээ. Ингээд эрдэмтэд какаоны vр дvнг эмчилгээний vр дvнтэй харьцуулж vзэхийг зорьжээ.
Хоёр дахь судалгаандаа тэд 343 өвчтөн хамруулснаас 171-д нь дөрвөн долоо хоногийн туршид цай уулгажээ. Гэтэл цай хэрэглэж байсан хvмvvсийн цусны даралтанд онцын өөрчлөлт гарсангvй. Гэхдээ эрдэмтэд какаог ашигтай хэмээн хэт их хэрэглэхгvй байхыг зөвлөж байна.
